“Гэрэлтэй цонх” нэвтрүүлгийн хөтлөгч бусдын гарт амиа алджээ

1_bМҮОНТВ-ийн “Гэрэлтэй цонх” нэвтрүүлгийн хөтлөгч Б.Төгөлдөр “Бид финанс” ББСБ-ын Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг, 100 айл дахь “Ампер хаус” төвд байрлах байранд бусдын гарт амиа алджээ Энэхүү хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа бөгөөд цагдаагийн байгууллагын эх сурвалжууд “Арваннэгдүгээр сарын 30-наас энэ сарын 1-нд шилжих шөнө уг хэрэг гарсан” гэдгийг мэдээлсэн.

Талийгаач тус ББСБ-д ажилладаг эхнэрээ авахаар очтол тэнд хүмүүс архи ууж байсан бөгөөд улмаар маргаан үүсэж, “Бид финанс” ББСБ-ын ажилтан хоёр хүн талийгаачийг цохиж аминд нь хүрсэн байж болзошгүй хэрэгт цагдан хоригдож шалгуулж байгаа аж. Хэрэгт холбогдуулан “Бид финанс” ББСБ-ын Сүхбаатар дүүрэг дэх салбарын захирал ажилтай, 27 настай Т, менежер 37 настай Б нарыг холбогдуулан шалгаж байгаа аж.

http://times.mn/f/39274/


URL:

Сэтгэгдэл бичих