IV бүсийн сургалт амжилттай боллоо

47315371_1953242031638512_6658063993090867200_n‘’Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх’’ үндэсний хөтөлбөрийн хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн 28 хороог нутаг дэвсгэрийн байршлаар 4 бүсэд хуваан эрх зүйн сургалт, сурталчилгааны өдөрлөгийг шат дараатай зохион байгуулдаг. Өнөөдрийн сургалтад дүүргийн 8,10,11,12,20,23,28 дугаар хорооны100 гаруй зохион байгуулагч, хэсгийн ахлагч нар хамрагдсан байна. Сургалтаар Монгол улсын Засгийн газрын 2017 оны 01 дүгээр албан даалгавар,  Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/01 дүгээр захирамж, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын  А/07 дугаар тушаалыг тус тус танилцууллаа.

Сургалтаар дүүргийн Тамгын газрын эрх зүйн мэргэжилтнүүд Төрийн албаны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн онцлог зохицуулалт болон түүнтэй холбоотой видео шторкыг албан хаагчдад үзүүлсэн байна.

Түүнчлэн албан хаагчдад газар олголт, хөдөлмөр эрхлэлт, өв залгамжлал, гэрлэлт цуцлахтай холбоотой асуудлаар холбогдох хуулиудын зохицуулалтыг тайл таниулсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих