Шуудан зөөгч “онгоц”
Өнгөрсөн нэгдүгээр сарын 3-нд Хятадын Ляншань И үндэстний өөртөө засах жөүгийн шуудан үйлчилгээний салбар компани Жаожүэ шяньд анхны “Шуньяа Цүн” шуудангийн автомат удирдлагатай “онгоц”-ны замыг нээжээ. Тус өдөр шуудангийн автомат удирдлагатай “онгоц” мөн анх удаа амжилттай ниссэн байна. Түүнчлэн “Шуньяа Цүн” 2-3 цаг нисэн шуудангийн замыг 20 минутаар богиносгон “шууд хөөрч буужээ”. Энэ нь Ляншань жөүгийн шуудангийн үйлчилгээ уламжлал хийгээд орчин үеийг хослуулан, шинэ эрин рүү алхсаныг илтгэж байгаа аж.
Одоогийн байдлаар Ляншань жөүд зургаан автомат удирдлагатай “онгоц” шуудангийн замд үйлчилгээнд явж байна. Түүнчлэн тэдгээр нь “Ардын өдрийн сонин” болон “Сычуань өдрийн сонин” зэрэг намын сонин хэвлэл, захидал зэрэг жижиг хэмжээний илгээмжийг ойрын зайнд тээвэрлэж байгаа аж. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 29-ны байдлаар Ляншань жөүгийн автомат удирдлагатай “онгоц” тус шуудангийн замд нийт 249 удаагийн нислэг үйлджээ.
URL: