Б.Энх-Амгалан шийдвэрээ гаргаагүй бол Г.Мөнхцэцэг сайд болохгүй гэв
Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хариуцлагын тогтолцоо үргэлжилж байна. Тухайлбал, УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн хуралдаанаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон ЗТХ-ийн сайд Я.Содбаатар нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэх юм. Ц.Цогзолмаа сайдын хувьд Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан, танхимынхаа эсрэг ажилласан гэсэн үндэслэлээр чөлөөлөх асуудал хөндөгдсөн бол Я.Содбаатарын хувьд ЖДҮХС-гаас ихээхэн хэмжээний мөнгө авч, жирийн иргэдийн боломжоос хумсалсан гэдэг шалтгаанаар чөлөөлөгдөж байна. Тиймээс дээрх яамдуудыг хэн толгойлох вэ гэсэн асуулт саарал ордонд хөвөрч эхэллээ. Одоогийн байдлаар ЗТХ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн нэрийг дэвшүүлж магадгүй гэх мэдээлэл байгаа юм. Харин БСШУС-ын сайдад УИХ-ын гишүүн Н.Учрал, М.Оюунчимэг, Г.Мөнхцэцэг гэсэн гурван хүний нэр дуулдаж байна.
Ингээд тэдний байр суурийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
-Худлаа байх. Би ЗТХ-ийн сайдаар ажиллах талаар бодсон зүйл алга. Энэ талаар ямар нэгэн шийдвэр гаргасан юм байхгүй. Би хэлж мэдэхгүй байна.
УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:
-Олон нийтийг төөрөгдөлд оруулсан худал мэдээлэл. Би сайд болохгүй. Намаас миний нэрийг дэвшүүлсэн ч болохгүй.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
-Тийм зүйл байхгүй. Намаас миний нэрийг дэвшүүлсэн ч би БСШУС-ын сайд болохгүй. Дэмий байх.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
-Утсаар ярих боломжгүй, хуралтай байна гэсэн шалтгаанаар тайлбар өгсөнгүй.
URL: