Аврагчдынхаа цалинг хувьдаа завшсан даргыг шалгаж дуусчээ

1acdf7abcddcf50a5cd8358ff9c426a7

АТГ-аас Дархан-Уул аймгийн Онцгой байдлын хэлтсийн даргаар ажиллаж байсан хурандаа Б нарт холбогдох хэргийг шалгаж дуусаад прокурорын хяналтад шилжүүлжээ. Тэд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ээлжийн амралтаараа БНСУ-руу явсан алба хаагчдад ээлжийн амралтын үндсэн хоног дээр нэмж чөлөө олгоод зогсохгүй, чөлөөтэй байсан алба хаагчдыг ажилласан мэтээр цалинг нь бодуулж, хандив хэлбэрээр түүнийгээ буцаан авч, хувьдаа завшиж байсныг мөрдөн байцаалтаар тогтоосон байгаа юм.

Тэгвэл энэхүү хэрэг прокурорын шатанд хянагдаж дуусаад шүүхэд шилжих нь тодорхой болжээ.


URL:

Сэтгэгдэл бичих