Хүний эрхийг хамгаалах өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
“ЭРХЭЭ ДАРХЛААЖУУЛЪЯ – ТА Ч ЭРХЭЭ ХАМГААЛ! -2018” өдөрлөг энэ сарын 10-нд Сүхбаатарын талбайд 12.00-15.00 цагийн хооронд болно. Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ой, Хүний эрхийг хамаалагчдын тунхаглалын 20 жилийн ойг угтан олон улсын хүний эрхийг хамгаалах өдөр тохиолдуулан энэхүү өдөрлөгийг зохион байгуулж юм байна.
Өдөрлөгийн үеэр хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын болоод бусад ТББ-ууд үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулна. Мөн өдөлөгт хүрэлцэн очсоноор МУ дахь хүний эрхийн зөрчлийг илэрхийлэх зорилго бүхий фото зураг, зурагт хуудасны үзэсгэлэн үзэж сонирхохоос гадна хүний эрхийн хамгаалагчдын Флаш мобыг хамтдаа бүжиглэх боломжтой юм.
URL: