“Бид финанс” ББСБ-ын ажилтнуудын гарт сэтгүүлч амиа алджээ
МҮОНТВ-ийн сэтгүүлч банк бус санхүүгийн байгууллагын ажилтнуудад зодуулж нас барсан хэрэг гарсан байна. Тодруулбал тус телевизийн “Гэрэлтэй цонх” хөтөлбөрийн хөтлөгч Б.Төгөлдөр “Бид финанс” ББСБ-ын 100 айл дахь “Ампер хаус” төвд байрлах байранд амиа алджээ. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж аж. Эх сурвалийн мэдээлж буйгаар “Арваннэгдүгээр сарын 30-наас энэ сарын 1-нд шилжих шөнө уг хэрэг гарсан гэнэ. Тус ББСБ-д ажилладаг эхнэрээ авахаар очтол тэнд хүмүүс архи ууж байсан юм билээ. Ингээд маргаан үүсэж, “Бид финанс” ББСБ-ын хоёр ажилтан Т цохиж аминд нь хүрсэн гэнэ.
Энэ хэргийн талаар ББСБ-аас тодруулахад “Хэргийн талаар одоогоор мар нэг мэдээлэл өгөх боломжгүй. Хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа” гэв.
URL: