Ц.Нямдорж: М.Энхболд оо, нэг хүний эрх ашгаас дор УИХ гэж байхгүй шүү

29345093_1599023020216257_1160492716_n

Орж ирсэн гишүүд горимын санал хэлж, зарим нь өнөөдрийн хурлаа хойшлуулаад нам дотроо асуудлаа ярихыг ч санал болголоо.

Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Засгийн газар л гээд байх юм. УИХ өөрөө ямар байдал орчихсон байгаагаа харахгүй байна уу. Их хурлын дарга аа, гишүүдийн чинь 50-иас дээш хувь нь эсэргүүцээд байна. Гэтэл Засгийн газар гээд дайраад байх юм. Нэг хүний эрх ашгаас дор УИХ гэж байдаг юм уу.

Гишүүдийн 50-иас дээш хувь нь эсэргүүцээд гараад явчихсан байхад яаж удирдах гээд байгаа юм.  Би танд хэлсэн шүү, М.Энхболд дарга аа. Зөвлөж ч хэлж үзлээ.  Би цагтаа энэ УИХ-ын даргын чинь ажлыг өгч л явсан. Нэг хүний албан тушаалтай тэнцэх УИХ гэж байхгүй шүү.

Ж.Мөнхбат аа, чи битгий цамнаад бай.  УИХ-ын сонгууль явуулахад зардал гарна. Та нар энэ улсыг Украин болгох гээд байгаа юм уу. Тийм санаатай байвал би чадлаараа тэмцэнэ шүү. М.Энхболд дарга аа, та энэ бүхнээ сайтар бод.  30 гаруйхан гишүүнтэй УИХ яаж шийдвэр гаргаж, хуралдаж явах юм” хэмээн ярилаа.


URL:

Нэр: Иргэн Огноо: 7 December 2018

Нямдоржоо хүчтэй талд нь орж далдагнаж байхаа боль. Ерөнхийлөгчийн сонгуулийн үед яаж зусардаж байлаа. Бид мартаагүй шүү.

Нэр: Зочин Огноо: 7 December 2018

НЯМДОРЖ САЙДАД ТАЛАРХАЖ БАЙНА. ТӨРИЙН ТҮШЭЭ ХҮН ИЙМ Л БАЙХ ЁСТОЙ

Сэтгэгдэл бичих