Суданд энхийг сахиулагчид гал түймрийн голомтоос омгийн иргэдийг аварлаа
Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид гал түймрийн голомтод ажиллаж, орон нутгийн 30 орчим иргэний амь нас, эд хөрөнгийг авран хамгааллаа.
2018 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Зэвсэгт хүчний VIII ээлжийн мотобуудлагын батальоны 14 цэргийн алба хаагч, 3 нэгж техниктэйгээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байжээ.
Энэ үедээ Парианг суурингаас 8 км зайтай орон нутгийн жижиг омог айлын ойролцоо их хэмжээний гал гарч байсныг мэдэж, шуурхай ажиллан, яаралтай тусламж үзүүлж тус омгийн иргэдийн амь нас, эд хөрөнгийг галд өртөхөөс сэргийлэн, орон нутгийн иргэдийн талархлыг хүлээлээ. Орон нутгийн иргэдийн хэлж буйгаар энэхүү түймэр нь 500 метр өргөн, 10 километрийн урт газар нутгийг хамарсан байна.
Эх сурвалж: Зэвсэгт хүчний жанчин штаб
URL: