“Түүнийг олсон боловч морио унаад зугтжээ” гэх тайлбартай зураг ямар учиртай вэ

saveФейсбүүк хэрэглэгчид “Морио унаад зугтсан” тухай бичиж, өөрсдийн морьтой зургийг нийтлэх боллоо. Энэ тухай мэдэхгүй нэгнээ цаашлуулж, доог тохуу хийх нь ч ихсээд байна. Мөн энэ асуудлыг улс төржүүлэх оролдлого ч нэмэгдэж байна. Тэгвэл энэ асуудлыг ихэд гайхаж, сонирхож байгаа хүмүүст зориулж дараах мэдээллийг бэлтгэлээ.

Өнгөрсөн өдрүүдэд байгаль цаг агаарын аюулт үзэгдэл болж, энэ үеэр Дорнод аймгийн Чулуунхороо сумын Галуут багийн нутагт иргэн Б-гийн туслах малчин Д гэгч эрэгтэй адуу хураахаар яваад сураггүй алга болсон байна. Энэ тухай мэдээллийг онцгой байдлын газар хүлээн авч тус иргэнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үдшийн 23:55 цагийн үед Д-г айлын малын хашаанд нөмөрлөн унтаж байхад нь олжээ. Гэвч Д онцгой байдлын албан хаагчдыг харсан даруй даа морио унаад зугтсан тухай ОБЕГ-аас мэдээлсэн юм.

Үүнийг л хошигнох тухай хүмүүс сүүлийн үед өөрийн цахим хуудаснаа бичиж, улмаар ам ам дамжсаар гэдэг шиг олон хүн дамжиж явсаар улс төржих, иргэдийг таамаг дэвшүүлэх шалтгаан болжээ. Асуудал бол ердөө л энэ. Нэг залуу цасан шуурганд төөрч, түүнийг онцгойгийнхон олсон боловч, айсандаа зугтсан байна. Түүнээс хэн нэгэн улс төрч морь унаад хил даван зугтсан асуудал огт биш аж.


URL:

Сэтгэгдэл бичих