olloo_mn_1544088222_nyamdorj4
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын үдээс өмнө чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцүүлэг үргэлжилнэ.

Гэвч уг асуудлыг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар танилцуулан хэлэлцүүлсэн бөгөөд үдээс өмнөх хуралдаанд ирээгүй байна.  Дээрх хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж завсарлага авах санал гаргалаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “М.Энхболд оо, өөртэй чинь холбоотой асуудал үүсчихээд байхад үүнийгээ ярихгүй юм. Хэдэн удаа  хэлүүлэх гээд байгаа юм. Танд зөндөө хэлсэн. Нэг удаа ч биш бүтэн жилийн турш ярьж байна. 50 хувь нь таныг эсэргүүцээд энэ танхимаас гарчхаад байхад яаж цааш нь удирдах гээд байгаа юм. Нэг хүний албан тушаалтай тэнцэх УИХ гэж байхгүй шүү. Ж.Мөнхбат аа, чи дуугүй бай. Чамайг галзуурахыг олон хоног харлаа. УИХ-ын дарга гэдэг юмыг чинь би өгч үзсэн хүн. УИХ-ын даргын албан тушаалаас болж УИХ-ын нэр хүнд сэвтэх ёсгүй. Нөхрийн ёсоор би М.Энхболдод хэлж байсан. Жилийн өмнө хэлж байсан. Энэ улсыг Украйн болгох зам руу яваад байна. Ийм замаар явуулахгүйн тулд би тэмцэнэ” гэлээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

П.ГОО
Оллоо.мн