Дурлалдаа шатсан эр зургаан бөгж санал болгожээ

3e57557e0997d01great
Америкийн Флорида мужийн Майами хотод нэгэн загвар өмсөгч залуу хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавихын тулд сүйн зургаан бөгж худалдаж авсан гэнэ. 23 настай Деннис Браун сүй тавих ёслолдоо тун чиг няхуур хандсан гэнэ шүү. Бүх зүйлийг төлөвлөгөө ёсоор явуулахын тулд тэрбээр баяр зохион байгуулагч мэргэжлийн хүнийг хөлсөлж авсан төдийгүй гадаад үзэмждээ анхааран өндөр зэрэглэлийн хэв маяг оруулагчийн туслалцааг авсан аж.

Зураг авалтыг мэргэжлийн гэрэл зурагчин хийж байсан бөгөөд шийдвэрлэх мөчид загвар өмсөгч залуу бүсгүйн өмнө өвдөг сөхрөөд янз бүрийн хэлбэр, хэмжээтэй бриллиантан шигтгээ бүхий зургаан сүйн бөгж хийсэн хайрцгийг онгойлгожээ. “Би их азтай хүн. Ийм сайхан бүсгүйтэй учирсан учраас тэр маань зургаан бөгжнөөс сонголтоо хийх боломжтой” гэж Деннис цахим сүлжээнд бичжээ. Хайртай бүсгүй нь ихэд балмагдсан хэдий ч зөвшөөрсөн хариу өгчээ.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих