Тэмээн жингээр ном хүргэж байна
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир агсны олон жил ярьж төлөвлөж байсан ажлыг үргэлжлүүлэхээр түүний үр хүүхдүүд, анд нөхөд, гэр бүлийнхэн нь Арлааны Эрдэнэ-Очир санг байгуулжээ.
Тус сангийн анхны ажил болох “Миний цуглуулсан хорвоо” тэмээн жингээр ном хүргэх төслийн ажлыг өнөөдөр буюу 12 дугаар сарын 06-ны өдөр Сайншанд Хамрын хийдээс наран ургах цагаар 9 тэмээ, 18 авдарт, 1700 гаруй номыг Улаанбадрах сумын сургуульд хүргэхээр жингийн цуваа хөдөллөө.
Энэхүү үйл ажиллагаанд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Түмэнбаяр, аймгийн ЗДТГ-ын Б.Ганзориг, Улаанбадрах сумын удирдлагууд оролцож жинчиддээ амжилт хүсэн, баяр хүргэв.
Л.Сайнаа
URL: