Солонгос жолоочийг зодсон монгол иргэнийг баривчлан саатуулжээ
/МОНЦАМЭ/. БНСУ-ын Тэгү хотын цагдаагийн газар энэ сарын 4-ний өдөр танхайрсан Монгол Улсын иргэнийг саатуулжээ.Тус улсад гэрээгээр ажиллаж байсан иргэн А /23 настай/ ачааны машины жолооч 50 настай солонгос иргэнийг зодож, танхайрчээ. Уг хэргийн дуудлагаар очсон цагдаа нарт ч эсэргүүцэл үзүүлсэн тул баривчлан саатуулж. Иргэн А Монгол руу яаралтай буцах шаардлага гарсны улмаас Сөүл рүү явах гээд замын унаанд дайгдахаар дээрх ачааны машиныг зогсоосон байна. Улмаар жолоочтой хэл ойлголцохгүйн улмаас солонгос иргэнийг зодож танхайрчээ. Одоогийн байдлаар түүнд Тэгү хотын цагдаагийн газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
URL: