Тогонд цохиулан нас барсан хүүгийн хэргийг прокурорт шилжүүллээ

15440685845c089de8a30a1

Өнгөрөгч зургадугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны хорооллын орчимд 10 настай хүү цахилгааны утсанд цохиулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Уг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст явуулж дуусаад прокурорт шилжүүлсэн байна. Нийслэлийн прокуророос хянаж, эмийн сангийн үүдэнд цахилгааны утсанд цохиулж нас барсан хүүгийн хэрэгт холбогдуулан н.Энхжаргал, н.Ганпүрэв нарт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр хүргүүлжээ. Хэргийг тодруулбал, 10 настай хүү эмийн сангийн төмөр хаалганд тогтоосон байсан цахилгааны богино холбоо үүссэн ил задгай байршуулсан утсанд санамсаргүй байдлаар хүрч, цахилгаанд цохиулан амь насаа алдсан байдаг.


URL:

Сэтгэгдэл бичих