Хятадын компанид машин дэлбэрч Монгол ажилчид гэмтжээ

Дорноговь аймгийн Зүүнбаян сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Тоншин” гэх компанийн эзэмшлийн том оврын автомашин өнгөрсөн пүрэв гарагт дэлбэрчээ.

Уг хэрэг гарсны улмаас тэнд ажиллаж байсан хоёр Монгол эрэгтэй биедээ хүнд гамтэл авчээ.

Албан бус эх сурвалжийн мэдээллээр гэмтэж бэртсэн хоёр хүний биеийн байдал маш хүнд байгаа бөгөөд тус компанийн Монгол талынх нь захирал тэднийг Хөх хот руу эмчлүүлэхээр авч явсан гэнэ.

Түүнчлэн өнгөрсөн жил ч гэсэн тус компанид ажилладаг Монгол ажилтан гэмтэж байжээ.

Д.Сүх
Монголын мэдээ

URL:

Сэтгэгдэл бичих