Таканойва А.Баасандорж залуу бөхийг зоджээ
Өнгөрсөн жил Харүмафүжи Д.Бямбадорж өөрийн нутаг нэгт бөх Таканойва А.Баасандоржийн биед халдаж хүнд гэмтэл учруулсан нь ихээхэн шуугиан тарьсан. Тухайн үед хохирогч болж ихээхэн нөхөн төлбөр шаардаж байсан Таканойва А.Баасандорж энэ удаад хэрэгтэн болж тодорлоо. Тэрээр өөрийн харъяалагддаг Чиганоура дэвжээний доод зиндааны 23 настай залуу бөхийг заасаныг нь мартлаа гэж хэд хэдэн удаа цохьсон байна. Хэдийгээр залуу бөх гэмтээгүй ч нүүр нь хавдсан байдалтай байгаа гэнэ.
Японы мэргэжлийн сүмо бөхийн холбоо дөнгөж хоёрхон сарын өмнө бөхчүүдийн дунд үйлдэгдэж буй бие махбодийн хүчирхийллийг үгүй болгох тухай асуудлыг авч хэлэлцсэн билээ. Одоогоор холбооноос өөр мэдэгдэл хийгээгүй бөгөөд Таканойва А.Баасандоржид ямар шийтгэл оногдуулах талаар удахгүй мэдэгдэнэ гэжээ.
Эх сурвалж: Japantimes
URL: