Стив Жобсын хорт хавдар эмчлэгдэх боломж байсан уу?

.xfvkvk

Та бүхэнд эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор “www.unsick.me” сайт ээлжит нийтлэлээ хүргэж байна. Тус нийтлэлийг Харвардын эрүүл мэндийн боловсрол олгох мэдээллээс бэлтгэсэн болно.

СТИВ ЖОБСЫН ХОРТ ХАВДАР ЭМЧЛЭГДЭХ БОЛОМЖ БАЙСАН УУ?

Нойр булчирхайн хорт хавдар (нейроэндокрин) хожуу үе шатанд эмчлэгдэх боломж хомс боловч эхний үе шатанд оношлогдвол эмчлэгдэх боломжтой юм. Тухайлбал, нойр булчирхайн хорт хавдар зэргэлдээх эрхтэн рүү нэвчиж ургаагүй, үсэрхийлэл өгөөгүй, хавдрын хэмжээ <10см-ээс бага бол мэс заслын аргаар төгс эмчлэгдэх магадлал их байдаг.

Харин Стив Жобсын хувьд энэ үе шатаас хожуу оношлогдсон учраас нойр булчирхайн хорт хавдар нь зэргэлдээх эрхтэн рүү нэвчсэн, үсэрхийлэл өгсөн байв. Энэ үе шатанд мэс засал хийхэд хүндрэлтэй, эмчилгээний үр дүн бага байдаг. Энэ байдлыг Стив Жобс ойлгоод мэс засалд орохыг 9 сар хойшлуулах шийдвэр гаргасан.

СТИВ ЖОБСЫН ХОРТ ХАВДАР ҮСЭРХИЙЛСЭН УЧРААС ЭМЧЛЭХЭД ИХ ТӨВӨГТЭЙ БАЙСАН

Ер нь хорт хавдар бусад эрхтэн рүү үсэрхийлэл өгсөн бол өвчтөний амьдрах чадвар илт буурдаг. Харин Стив Жобсын хувьд нейроэндокрин төрлийн нойр булчирхайн хорт хавдар зэргэлдээх эрхтэн рүү нэвчихээс гадна элгэнд үсэрхийлэл өгч хүндэрсэн байв. Элгэнд хорт хавдар үсэрхийлсэн үед элэгний судас бөглөх эмчилгээнээс гадна мэс заслаар авах боломжтой.

Улмаар 2009 онд Стив Жобсд элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийв.Харамсалтай нь, нойр булчирхайн хорт хавдар шилжүүлэн суулгасан элэг рүү дахин үсэрхийлэл өгсөн. Энэ хүндрэлийн талаар мэдээлэл тодорхойгүй байдаг боловч элэг орчмын хэвлийн гялтан хальсанд хорт хавдар нэвчсэн хэмээн тэмдэглэсэн байдаг. Энэ төрлийн хүндрэл тохиолдсон бол элгэнд дахин үсэрхийлсэн байх боломжтой юм.

Стив Жобсд нойр булчирхайн хорт хавдрын мэс заслын үр дүн бага учраас хими эмчилгээг зөвлөсөн байдаг. Хими эмчилгээний үндсэн зарчим бол эсийн хуваагдлыг дарангуйлах замаар хавдрын эсийн хуваагдлыг дарангуйлна. Хими эмчилгээ бол үсэрхийлсэн хавдартай өвчтөний амьдрах чадварыг нэмэгдүүлэх давуу талтай. Сүүлийн үед нойр булчирхайн нейроэндокрин хорт хавдрын хими эмчилгээнд sunitinib ба everolimus эмийг өргөнөөр ашиглах болсон.

Sunitinib эм нь хавдрын эсийн үсэрхийлэх үеийн дохио дамжилтын гинжин урвалын гол уураг болох тирозин киназаг хориглодог. Харин everolimus нь mTOR болон бусад дохио дамжуулах замуудыг саатуулж хавдрын эсийг дарангуйлна. Стив Жобсын хувьд нойр булчирхайн хорт хавдар хожуу шатанд оношлогдсоноос хойш бүхэл бүтэн 8 жил амьдарсан байдаг. Энэ хугацаанд химийн эмчилгээ чухал ач холбогдолтой нөлөө үзүүлэхээс гадна дээрх эмүүдийг хэрэглэсэн байх боломжтой хэмээн Доктор Х.Кулке эмч дурджээ.

СТИВ ЖОБСЫН АЧААР SUNITINIB БА EVEROLIMUS ЭМИЙН СУДАЛГАА ЭРЧИМТЭЙ ХИЙГДСЭН БАЙХ МАГАДЛАЛТАЙ

Нойр булчирхайн хорт хавдрын үед sunitinib ба everolimus эмийг эмчилгээнд хэрэглэсэн талаар Стив Жобсын намтарт дурдагдаагүй байдаг. Гэвч амьдралын төгсгөлд хэрэглэж байсан тухай таамаглал байдаг. Стив Жобс хорт хавдартай байх хугацаанд sunitinib ба everolimus эмийг нойр булчирхайн хортхавдарын үед хэрэглэх судалгаа эрчимтэй хийгдсэн байдаг. Стив Жобс өвчилсөн нь нейроэндокрин төрлийн нойр булчирхайн хорт хавдрын үед sunitinib ба everolimus эмийг эмнэлзүйд хэрэглэхэд томоохон түлхэц үзүүлсэн хэмээн зарим нэг эх сурвалж дурдсан.

Гэхдээ энэ талын мэдээлэл нууцын зэрэглэлтэй учраас хүмүүс тэр бүр мэддэггүй. Үүнээс хойш нойр булчирхайн хорт хавдрын эмчилгээний шинэ чиг хандлага бол sunitinib, everolimus эм болсон юм. Улмаар 2011 онд АНУ-ын FDA байгууллагаас нойр булчирхайн нейроэндокринхорт хавдрын үед sunitinib (Sutent) ба everolimus (Afinitor) эмийг хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг. Энэ эмийг хэрэглэснээр молекулын төвшинд хорт хавдрын эсийн хуваагдлыг дарангуйлах давуу талтай. Сүүлийн үеийн судалгаагаар sunitinib ба everolimus эм нойр булчирхайн хорт хавдрын эмчилгээнд шинэ боломжийн бий болгосон хэмээн үздэг.

Эх сурвалж: facebook.com/unsick.me/


URL:

Сэтгэгдэл бичих