”Сэлэм” С.Бямбацогтод холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ
Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулууны төрсөн дүү С.Бямбацогт Баянгол дүүрэгт байрлах “Кэстл” баарны үүдэнд сэлэм эргүүлэн бусдыг зодож танхайрсан хэрэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-12-нд шилжих шөнө гарсан байдаг. Мөн С.Бямцогт нь эл хэрэгт шалгуулж байхдаа буюу тухайн сарынхаа 14-ны өдөр хар тамхины хэрэгт холбогдож цагдаагийн байгууллагад саатуулагдаж байсан билээ. Эл хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж, С.Бямбацогтод Эрүүгийн хуулийн 20.7.1, 20.16.2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, прокурорт шилжүүлсэн. Прокуророос С.Бямбацогтод холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.Эх сурвалж www.wikimon.mn
URL: