Боловсролын салбараараа битгий тоглоод бай, эрх мэдэлтнүүд ээ
Энэ зургийг миний нэг шавь Монголоос над руу явуулсан юм. Шинээр зохиогдсон 11 р ангийн “Монгол хэл”-ний сурах бичиг дээр миний нэг бичвэрийн хэсгийг оруулсан байгааг шавь минь бахархалтайгаар мэдэгдлээ. Харин надад баярлах юу ч байсангүй. Сурах бичгийг ямар ч шалгуургүйгээр энд тэнд байгаа эрээвэр хураавар бичвэрүүдээс түүж зохиодог юм бол, эрдэмтэд гэж байгаад ямар хэрэг байгаа юм бол? ШУБСЯ ны хувьд сүрах бичиг зохиох, түүнийг хэвлүүлэх эрхийн тѳлѳѳ маш их ѳрсѳлдѳѳн бий болж энэ нь аажим аажимдаа бизнес болж, эрх мэдэлтнүүдийн авилгалын сүлжээг үүсгэдэг тухай баттай бус мэдээлэл сонсож байсан. Гэхдээ ийм байдалд хүрсэн гэж тѳсѳѳлѳѳ ч үгүй явлаа. Ямар ч тѳсѳл тѳсѳѳлѳлгүйгээр энэ салбарыг удирдах гэж “томилогдоод”, юу ч хийж чадалгүй “огцроод”, дараагийнх нь хүрч ирээд ѳмнѳхѳѳ үгүйсгэн “дураараа дургин дунд чѳмгѳѳрѳѳ жиргэдэг” улстѳрийн хий үзэгдэл болох “Сайд” нэртэй тэнэгүүдээс шалтгаалж, Монголын боловсролын салбар одоо “элгээрээ хэвтэх” дээрээ тулж байна.
Тасралтгүй үргэлжлэх алсын хараатай бодлогын үр дүн нь хамгийн багадаа 12 жилийн дараа мэдрэгдэж эхэлдэг Боловсролын салбараараа ингэж тоглож, тоглуулж болохгүй ээ, хүмүүс ээ. Тѳгсѳгчид нь иргэншиж чаддаггүй, багш нар нь энэ системдээ хоцрогдон хүүхдүүддээ гологдож байгаа, хүүхдүүд нь хүүхдүүдээ материаллаг хэрэглээгээрээ дарамталдаг, дотоод ардчилал үгүй сургуулийн удирдлагуудтай, сургалтын арга зүй мэдээллийн суурь тогтолцоо нь хуучирсан энэ байдлаараа бид хичнээн жил явах вэ?
Хэрэв энэ системийг хурдан ѳѳрчлѳхгүй бол бид хүүхдүүдийнхээ ирээдүйг бас Монголынхоо ирээдүйг хорлож буй гэмт үйлдэл мѳн. Хэзээ ч улстѳржиж болохгүй, сайн судалгааны, мэргэжлийн баг удирдаж явах учиртай энэ салбарыг зоригтойгоор ѳѳрчлѳх цаг нь боллоо. Алийн болгон улстѳрч нэртэй мунхагуудын “мѳнгѳ хийх”, “хѳрѳнгѳ завших” боломжийг хангахын тѳлѳѳ ѳѳрсдийн ирээдүйгээ золиослох билээ.
ТЭГЭЭД ЮУ ХИЙХ ЮМ БЭ? гэж үү
1. Суурь боловсролыг хүүхдийг зѳвхѳн сургах биш, Монголын шинэ нийгэмд амьдарч чадах “Бие хүнийг тѳлѳвшүүлэх” зорилгод хѳтлѳгдѳн ѳѳрчлѳх хэрэгтэй байна
2. Багш нарын мэргэжил ур чадварыг дахин сайжруулан шалгуурыг нь ѳндѳрсгѳн, тэдний нийгмийн асуудлыг хэнээс ч хараат бус байхаар шийдэж, Тѳр хамгаалалтдаа авах хэрэгтэй болно
3. Монголын боловсролын салбарын хѳгжлийн чиглэл, хандлагыг 25 жилээр тѳлѳвлѳж, үндсэн суурийг огт ѳѳрчлѳхгүйгээр шаардлагатай үед нэмэлт оруулах боломжоор хуульчлан батлах
4. Үүний тулд судлаач эрдэмтдийн баг ажиллуулж, энэ салбарт тэдний оролцоог үнэлэн энэ санаачлага нь байнгын үргэлжилж байхаар тогтолцоог баталгаажуулах
5. Энэ салбарын удирдлагыг мэргэжлийн, туршлагатай, шинэчлэгч багаар бүрдүүлэн бодлогын тасралтгүй үргэлжлэх боломжийг хангах
Монголын боловсролын салбарт хамааралгүй иргэн гэж байхгүй. Таны хүүхэд зѳв сайн хүн болж тѳлѳвших нь зѳвхѳн танаас бус сургуулийн орчноос ч хамаарна. Та сургуультай хамтран ажиллах, тэдэнд хяналт тавих нь ѳѳрийнхѳѳ хүүхдийн ирээдүйд санаа тавьж байгаа үүрэг тань байх болно. Та эргэн тойрноо сайн хар даа. Ил задгай бие засч, хог хаягдлаа хаа сайгүй цацаж, элдэв хараалын үгс урсгаж, халамцуухан таныг айлгаж ичээж байгаа үйлдэл бүхэн ѳнѳѳгийн Монголын боловсролын салбарын бүтээгдэхүүн. Тэгэхээр танд хамаагүй байж яахин болох билээ.
Миний мэдэж байгаагаар “Сант”, “Шинэ Монгол” зэрэг хувийн сургуулиуд дэлхийн жишиг рүү чиглэж яваа. Харин манай салбарын Яам нь тэр чигээрээ хоцрогдоод байна даа.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
URL: