Матрын булан: Хүүхдийн театрт бандаашаа тайлсан Төрийн нарийн бичгийн дарга
Төрийн нарийн бичгийн даргын бензээ тайлсан түүхийг өгүүлье.Тус яамныхан өнгөрсөн аравдугаар сард Олон улсын хүүхдийн Найрамдал зусланд очин архидарс уун”салхилалт” хийсэн байдаг. Уг арга хэмжээний үеэр хөгжөөнт тоглоомд оролцож байсан хүмүүсийн дундуур сайдын зөвлөх нь гэнэт орж ирээд бенз бандааш авчрах даалгавар өгсөн аж. Энэ үеэр БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга өмсөж явсан цагаан бензээ шувтлаад өгөх нь тэр. Хэдий тоглоомч яамныхны нүд нь орой дээрээ гарчээ. Үүний араас давс нэмсэн үйлдэл нь зуу татаад халамцсан Дэд сайд нь “Манай төрийн нарийн одоо бандаашгүй байгаа, та нар хар” хэмээн өмдийг нь шувтлахаар дайрсан ч ойр хавийнхан хүмүүс түүнийг зогсоосон байдаг. Яг энэ кино шиг үйлдэл 100 гаруй хүний нүдэнд дээр болсон. За яахав энэ хөгжөөнт тоглоом байж. Гэхдээ Сайдын зөвлөхөд “бенз авчир гэж хэл” гэдэг чиглэлийг Төрийн нарийн өөрөө өгсөн тухай явган яриа байдаг. Уг үйдэлээрээ Төрийн бичгийн дарга ямар санаа гаргах гэж байсан нь сонин.Энэ талаар мэргэжилтнүүд нь хачир нэмэн түмэн янзаар таамаг дэвшүүлэн ярьж байна. Төрийн хамгийн том албан тушаалтан тоглоом байлаа ч бандаашаа тайлаад өгөх нь ёс зүйд нь хэрхэн нийцэх вэ. Тэр тусмаа эмэгтэй хүн. Хэрхэн тунгаах нь хүний эрх юм даа. Гэхдээ энд төрийн албан хаагчийн ёс зүйн энэ тэр гээд юмнууд яригдаж болно.
Б.Баярсайхан дарга сэтгүүл зүйн зургаан сарын курс төгссөн. Түүнийгээ их сургууль төгссөн сэтгүүлч хэмээн ярьж явдагт нь салбарынхан эгдүүцдэг. Ийгл телевизэд зарын ажилтнаар ороод нүд ирмэхийн зуур захирал болсон хүүхэн. Америк зарчимтай, цэвэр өрсөлдөөний журмаар явдаг телевизэд гэнэт лифтээр гарч ирсэн ганц хүн бол Б.Баярсайхан. Эцэс сүүлдээ америк захирал нь Б.Баярсайханыг удирдаж дийлэхээ байгаад шүүхэд өгөөд тусыг эс олсон учир арга ядаад нутаг буцсан тухай хамт ажиллаж байсан захын сэтгүүлч ярьдаг юм билээ.
Эх сурвалж: offshore.mn Л.Бат
URL: