З.Энхболд намдаа эргээд очих уу?
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнөөдөр /12.04/ Төрийн ордонд болж байна. Тус хурлаар намынхаа дүрэмд өөрчлөлт оруулж, маргааш /12.05/ Их хурлаараа дэд даргын асуудлыг хэлэлцэнэ гэлээ. Тус намын дүрэмд 4-6 дэд даргатай байж болно гэж тусгасан байна. Энэхүү дүрмийг маргааш болох их хурлаар хэлэлцэх юм. АН-ын дэд даргад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ирэх сурагтай байна. Мөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн нэр яваа бололтой. З.Энхболд намын даргаар ажиллаж байсан С.Эрдэнэ тамгаа өгсөн билээ. Тэгэхээр З.Энхболд намдаа ирэх гэж байгаа гэсэн яриа оргүй биш бололтой.
Эх сурвалж:www.polit.mn
URL: