НИТХ: Хотын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэхгүй
Нийслэлийн Засаг дарга С.Батболдыг чөлөөлөх эсэхийг өнөөдөр хэлэлцэнэ хэмээн товлоод байсан ч хэлэлцэхээргүй болжээ. Учир нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хотын даргыг огцруулах бичгээ буцаан татсан байна. Тодруулбал, Хотын дарга С.Батболд өөрөө чөлөөлөгдөх өргөдөл өгсөн тул ийнхүү огцруулах бичгээ буцаажээ.
Хотын дарга С.Батболд нэгэнт чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн тул өнөөдрийн НИТХ-ын хуралдаанаар Хотын даргыг чөлөөлөх эсэхийг хэлэлцэхгүй юм байна. Учир нь тэрбээр өөрөө өргөдлөө өгсөн тул чөлөөлөх асуудал нь Ерөнхий сайдын бүрэн эрхэд хамаарах аж. Хотын даргыг томилохдоо хуулиараа НИТХ дахь МАН бүлэг санал болгоно. Гэхдээ МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж нэр дэвшигчийг тодруулах бөгөөд мөн Ерөнхий сайд санал оруулах юм байна.
НИТХ тухайн нэр дэвшигчийг дэмжвэл Ерөнхий сайд батламжилдаг хуулийн заалттай аж.
Харин өнөөдөрийн НИТХ-ын ээлжит хуралдаанаар 2019 оны төсвийг батлах асуудал хэлэлцэнэ.
Б.Анир
URL: