Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан хэнд юу зөвлөөд явна вэ?

Хүний хүсэлд хязгаар үгүй гэдэг. Ёстой л үнэн үг юм даа. Монголын толгой баячуудын жагсаалтад гуравт бичигддэг МАК”ХХК-ны ерөнхийлөгч Б.Нямтайшир “Цагаан суварга”, “Шивээ хүрэн” гэх хоёр том стратегийн ач холбогдол бүхий ордтой. Мөн ашиглалт болон хайгуулын эрх бүхий 14 лиценз эзэмшдэг. Гэвч энэ хүний шунал даамжирч жижиг компаниудын лиценз руу дайрч эхэллээ.
Уул уурхайн салбарт  Хятадуудтай нийлэн чамгүй амжилтад хүрсэн гэх энэ хүнийг улс төрийнхний ар тал болдог гэх шуум нийгэмд байдаг ч баттай баримт байдаггүй.
Б.Нямтайшир МАН-ын ар тал болж байсан бол одоо Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаантай учраа ургуулсан талаар улс төрийн хүрээнд ярьдаг юм билээ. МУ-ын ерөнхийлөгчийн хуулийн бодлогын ахлах зөвлөх П.Цагаан ч Б.Нямтайширийнхаа ажлыг бүтээхийн тулд  Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн О.Зандраа, Дээд шүүхийн ерөнхий шүүгч асан С.Батдэлгэр нартай сэм хуйвалдаж, бусад шүүгч нарыг дарамталж эхлээд байгаа аж.
Б.Нямтайшир ч хөрөнгөтэй мөнгөтэй хүн ерөнхийлөгчийн хуулийн бодлогын ахлах зөвлөх П.Цагааныг түрүүвчиндээ багтаах нь тийм ч хэцүү байгаагүй хэн хүнд ойлгомжтой. Шударга ёс ярьдаг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн маань ахлах зөвлөх нь мөнгөтэй хүнд үйлчилж, О.Зандраа, С.Батдэлгэр хоёртойгоо нийлэн шүүх байгууллагыг будлиантуулж, булингартуулж явна.
Энэ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн яриад байсан нөгөө “Шүүх эрх мэдлийн шинэчлэл, шударга ёс” нь уу?Н.Батаа


URL:

Сэтгэгдэл бичих