“Ард даатгал” ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байна
Хөрөнгийн бирж өнөөдөр өдөр I, II, III ангиллын 20 хувьцаат компанийн 240,185,329 төгрөгийн үнийн дүн бүхий 389,605 ширхэг хувьцаа арилжигдсан байна. Үүнээс 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Шарын гол ХК (SHG+12.71%) болон “Улаанбаатар хивс ХК (UBH+3.7%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Жинст-Увс ХК (JIV -13.7%) болон ”Ард Даатгал ХК (AIC -6.57%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр “TOP 20″ индекс 0.24 хувиар буурч 19495.25 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,299,890,416,583 төгрөг боллоо.
П.ГОО
Оллоо.мн
Оллоо.мн
URL: