Лука Модрич Баллон д’Орын эзэн боллоо

7801250472e6d511ee8f99830d2806e9Жилийн сүүлийн сар эхлэх мөчид цэнхэр гаригийн ногоон талбайн үзэгч хөгжөөн дэмжигч нарын хүсэн хүлээдэг нэгэн шагнал бол Баллон д’Ор билээ. Тэгвэл 2018 оны Баллон д’Ор шагналын эзнийг тодруулах үйл ажиллагаа өчигдөр Францын Парис хотноо болсон байна. Энэ жилийн Баллон д’Ор цомын эзнээр Испаний Реал Мадрид клуб болон Хорватын шигшээ багийн 33 настай хагас хамгаалагч Л.Модрич тодорсон байна. Ингэснээр 11 жилийн дараа анх удаагаа К.Роналдо болон Л.Месси нараас өөр тоглогч тус шагналын эзэн болж байна. Хамгийн сүүлд 2007 оны Баллон д’Орыг Бразил шидтэн Кака авч байсан бөгөөд түүнээс хойш зөвхөн Роналду, Месси нар энэхүү шагналыг хүртэж байсан билээ.

Өдгөө 33 настай Л.Модрич 753 хүний санал авсан бол К.Роналдо 478 оноо, А.Гризманн 414 оноогоор эхний 3-т бичигдсэн байна. Хорват хагас хамгаалагч Л.Модрич өнгөрч буй 2018 онд шигшээ багийнхаа хамтаар ДАШТ-нд мөнгөн медаль хүртэж, Реал Мадрид клубын хамт Аваргуудын лигт 4 дэх удаагаа түрүүлсэн юм.


URL:

Сэтгэгдэл бичих