Алксей Навальный: Бидэнд Кремлийг эзлэх хангалттай хүч байна
Москва хотод өчигдөр В.Путин болон Нэгдсэн Орос намыг эсэргүүцсэн 100 гаруй мянган хүн жагслаа. ДУМ-ын сонгуулийг будлиантай болсон гэж үзэн 50 мянган хүн жагсаалд оролцоно гэдгээ фээсбүүк хуудсаар өмнө нь мэдэгдээд байсан бол зохион байгуулагчдын хэлж байгаагаар 120 мянга орчим хүн цугларсан байна.
Тэд 2012 оны ерөнхийлөгчийн сонгуульд В.Путиныг сонгохгүй байхыг уриалж “В.Путин байгаа цагт авлига, хээл хахууль хэзээ ч зогсохгүй” гэж хашгирч байжээ. Анти-Путин хөдөлгөөний удирдагч Алексей Навальный “Бидэнд Кремлийг эзлэх хангалттай хүн, хүч байна. Гэхдээ бид бол энх тайвныг эрхэлэдэг хүмүүс. Тиймээс одоохондоо тийм зүйл хийхгүй” хэмээн эсэргүүцэгчидэд хэлж байсан аж.
Жагсагчид Сахаров өргөн чөлөөнөөс Кремлийн ордон хүртэл хүйтэнд хэдэн мянгаараа тайван жагсаал хийж, В.Путинийг эсэргүүцсэн уриа, лоозон барьж явжээ. Ерөнхийлөгч Д.Медведев энэ долоо хоногт улс төрд шинэчлэл хийнэ гэж амласан ч иргэд үүнийг нь хангалтгүй гэж үзэж байгаа юм. Харин В.Путин жагсаал болох үеэр тэднийг үл тоож “ширэнгэн ойн амьтад” гэж нэрлэснээс болж иргэдийн уур бухимдлыг ихээр хүргэсэн байна. Тиймээс тэд толгойдоо бэлгэвч хэлбэртэй тууз зүүсэн В.Путины зурагт хуудсыг хаа саагүй авч явж байжээ. В.Путины зүгээс үүнд Та нар хууль зөрчихгүй л бол юу хүссэнээ хий” гэж нэлээн тайван хандсан гэнэ.
Б.Баяр
URL: