Нохой ч бас шаналсандаа нойргүй хонодог гэнэ
Нохой яг л хүнтэй адил таагүй явдал тохиолдвол нойргүйддэг гэнэ. “Proceedings of the Royal Society B” сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн шинэ судалгаагаар таагүй үйл явдал гэрийн нохдыг нойргүй хонуулахад хүргэдэг гэжээ. Үүнийг олж тогтоохын тулд Унгарын хэсэг эрдэмтэд туршилт явуулж, гэрийн тэжээвэр нохдыг зургаан минутын турш сэтгэл санаагаар зовоож, баярлуулж, дараа нь тэдний нойронд ажиглалт хийжээ.
Судалгаанд нийт 16 нохой оролцсон бөгөөд бүгд л тааламжтай, таагүй нөлөөнд автсан аж. Зарим үед нохойтой тоглож, илж, зарим үед айлгаж байлаа. Энэ бүгдийн дараа нохойг гурван цагийн турш унтуулсан байна.
Гэтэл тааламжтай ба таагүй сэтгэл хөдлөл нойрны хэмнэл, үргэлжлэх хугацаанд нөлөөлж байгаа нь ажиглагджээ. Тухайлбал, таагүй сэтгэл хөдлөлд автсан ноход дунджаар 15 минутаар илүү түргэн нойрсож, 20 минутаас ч бага хугацаанд гүн нойр авч байлаа. Өөрөөр хэлбэл, тавгүй унтаж байсан гэсэн үг юм.
URL: