Эр хүн бас уйлдаг юм

gry

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөр үйлчлүүлэгчдийн 10 орчим хувь нь эрэгтэйчүүд байдаг. Эр хүнийхээ хувьд та амьдарч байгаа орчиндоо байнга хяналт тавих хүсэлтэй байж болох юм. Хүн бүр таниас айн түгшиж, зодуулж, гэмтэж, өөрийгөө хянах чадвараа алдаж байхыг харж байж та энэ зангаа өөрчлөхийг хүсэх хэрэгтэй гэж үү?

Та хэн нэгнээр шаардуулж байснаас өөрөө энэ бүхнийг мэдэрч ойлгох замаар өөрийгөө өөрчлөх хэрэгтэй. Хэрэв та өөрийн хүч чадалдаа итгэдэг бол үргэлж бусдыг хараандаа байлгах гэж зүтгэхгүй байхсан.

ТЭГЭХДЭЭ ТА ӨӨРЧЛӨГДӨЖ ЧАДНА. Яаж гэж үү? Өөрийгөө танин мэд, өөрийн дотоод хүч чадалдаа итгэ, өөрийгөө үнэлж, хүндэлж өөртөө итгэлтэй болсон цагт бүх хүн таныг хүндэлж эхлэх болно. Таны хамгийн хайртай хүмүүс таниас айсандаа таны үгийг сонсох бус харин хүндэлсэндээ сонсох болно. Яагаад эр хүн уйлж, буруу юм хийсэн үедээ уучлалт гуйж болдоггүй юм бэ? Таны сэтгэлийн гүнд бусдыг хайрлах хайр, өрөвч зөөлөн сэтгэл байгаа шүү дээ. Учир нь та ХҮН.

Та гэр бүлийнхэндээ хайртай гэдгээ хэл. Та нарын хооронд зөрөлдөх, үл ойлголцох зүйл гарна. “ҮГҮЙ” гэж хэлэх нь таныг хүндлээгүйдээ биш хүсэл сонирхол өөр гэдгээ илэрхийлж байгаа юм. Та сэтгэлээ бүрэн нээж эхнэр хүүхэдтэйгээ хуваалцаад үзээрэй. Хариуд нь тэдний ойлголцох хүндлэлийг мэдрэх болно.

Бяцхан хүүгээ уйлахад “Эр хүн уйлдаггүй” гэж бүү сурга. Тэр бусдыг өрөвдөж буруу юм хийсэндээ гэмшиж, түүнийгээ нэрэлхэлгүй хэлж, бусадтай сэтгэлээ хуваалцаж, уйлж сураг. Тэр тусмаа таны хүү жинхэнэ ХҮН, эр хүн болно.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих