“Өргөө” амаржих газраас нярайн шарлагын аппарат дутсан асуудалд эмч нарыг нь шалгаж байна
Нийслэлийн “Өргөө” амаржих газраас явуулсан тооллогоор нярайн шарлагын аппарат зэрэг олон тооны тоног төхөөрөмж дутсан нь ил болжээ. Тоног төхөөрөмжүүдийг тухайн эмнэлгийн эмч, сувилагч нар хувийн эмнэлэгтээ ашиглаж байсан байж болзошгүй хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна гэх мэдээллийг гараад байна.
Энэ талаар ЦЕГ-ийн ХМТ-өөс тодруулахад, “Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл ирж хэргийг шалгаж байгаа” гэсэн юм.
Харин “Өргөө” амаржих газрын хэвлэлийн ажилтанаас тодруулахад “Одоогоор цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Буруутай нь нотлогдоогүй байна” гэсэн хариулт өгсөн юм.
Х.Соёл
URL: