Жамаль Хашогги эсэргүүцлийн хөдөлгөөн байгуулахаар төлөвлөж байсан уу

47450261_2120654174916690_2496785804811042816_nТурк дахь Саудын Арабын консулын газарт орсноос хойш сураггүй болж алагдсан нь тогтоогдсон сэтгүүлч Жамаль Хашоггийг нэг найзтайгаа хамтарч Саудын Арабын эсрэг чиглэсэн залуучуудын хөдөлгөөнийг зохион байгуулахаар судалж байсан гэж “CNN” телевиз мэдээлэв.

Телевизийнхэн  Жамаль Хашоггийн “whatsapp”-аар дамжуулан  Канадад амьдардаг Саудын Арабын сөрөг хүчний гишүүн Омар Абдулазизад илгээсэн  400 гаруй захиаг хаяганд нь нэвтэрснээр олж авсан байна. Тухайлбал, өнгөрсөн тавдугаар сард илгээсэн захиандаа Саудын Арабын хаан ширээг залгамжлах ханхүү Мохаммед Бин Салманийг “Пак-ман” их идэх тусмаа илүү ихийг хүсдэг амьтантай зүйрлэжээ.

Харин Омар Абдулазиза “CNN” телевизэд өгсөн ярилцлагадаа “Түүний найз нь Бин Салманийг том бэрхшээл, энэ хүүхдийг зогсоох ёстой гэж боддог байсан” гэж ярьсан байна. Мөн өнгөрсөн жилийн аравдугаар сараас энэ жилийн наймдугаар сар хүртэл  өдөр бүр солилцож ирсэн захиандаа цахим армидаа Саудын Арабын залуучуудыг оролцуулах, Жамаль Хашоггийн албан ёсны хаяг, твиттер дэх Омар Абдулизазийн 340 мянган дагагчийг ашиглаж нийтийн цахим сүлжээнд Саудын Арабын засаг төрийн суртал ухуулгыг  гутаахаар төлөвлөж байсан гэж “CNN” телевиз мэдээлэв.

Омар Абдулизаза “Жамаль Хашогги үүнд зориулж эхний удаа 30  мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийх, баян хандивлагчдын дэмжлэгийг олж авна гэж амласан” гэв. Тэрээр өнгөрсөн наймдугаар сард Саудын Арабын Засгийн газрын албан хаагчид тэдний төлөвлөгөөний талаар мэдэж байсан гэсэн мэдээг хүлээж авсан гэж Жамаль Хашоггид мэдээлсэн байна.  Үүний хариуд хоёр сарын дараа алагдсан сэтгүүлч “Бидэнд бурхан туслаг” гэж хариулсан ажээ. Харин цэргийнхэн түүний утсыг хакердсаныг мэдсэнийхээ дараа  Омар Абдулизаза анх удаа олон нийтэд Жамаль Хашоггитой холбоотой байсан тухайгаа өнгөрсөн арваннэгдүгээр сард ярьсан  байна.

Тэрээр “Саудын Арабын Засгийн газрын тушаалаар энэ утас чагнах программыг Израйлийн  “NSO” групп  бүтээсэн гэж үзжээ. Түүнчлэн миний утсыг хакердсанаар Жамальтай тохиолдсон явдалд гол үүрэг гүйцэтгэсэн гэж намайг буруутгаж байна. Үүнд намайг буруутай гэж байгаа нь намайг алж байна гэж Омар Абдулизаза харамсч байгаагаа илэрхийлжээ. Үүнээс гадна тэрээр Израйлийн компанийн эсрэг нэхэмжлэл гаргасан байна.

Мөн өнгөрсөн тавдугаар сард Саудын Арабын Засгийн газрын хоёр төлөөлөгч түүнтэй уулзсан. Ингэснээр Монтреал хотод хаан ширээ залгамжлах ханхүү твиттер дэх  түүний  ажиллагааг дагаж байгаа. Түүнд ажил санал болгохыг хүсч байгаа гэж ярьсныг дурссан байна. Түүнчлэн тэд Абдулазизад зарим бичиг авахын тулд Саудын Арабын Элчин сайдын яаманд зочлох хэрэгтэй гэж хэлсэн байна. Харин Жамаль Хашогги түүнд Элчин сайдын яам руу явахгүй байхыг зөвлөснөөс гадна олон нийтийн газарт уулзах хэрэгтэй гэснийг Омар Абдулизаза ярьжээ.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин Х.ОЮУНБОЛД


URL:

Сэтгэгдэл бичих