Хардалтын улмаас хүний аминд хүрчээ
Хардалтын улмаас хүний аминд хүрсэн ноцтой хэрэг гарсан байна. Энэ сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн байгууллагын ажлын өрөөнд 39 настай эрэгтэй Т-г эхнэртэйгээ хардаж улмаар амь насыг нь хохироожээ. “Хүн амины хэргийн дуудлагыг авуутаа цагдаагийн бие бүрэлдэхүүн, шинжээч эмч оролцуулан хэргийн газрын үзлэг хийхэд 39 настай эрэгтэй Т толгойн зүүн хэсэг, зүүн чих хавдсан гэмтэлтэй нас баржээ.Талийгаачийг хамт архи уусан найзууд болох эрэгтэй 29 настай Т, 37 настай Б нар “Манай эхнэртэй хамт архи уусан” гэж маргалдан зодолдож амь насыг нь хохироосон байна. Хамт архи уусан нөхдийг ч байцаан шалгаж байна гэж НЦГ-аас мэдээллээ.
montsame.mn
URL: