Женнифер Лопез хуримын талаар ам нээв

31b4eb9b6069c208a580a0b435eca184

Хэд хоногийн өмнө дуучин, жүжигчин Женнифер Лопес Америкийн нэгэн алдартай телевизийн шоуны зочноор уригдсан байна. Өглөөний тэрхүү нэвтрүүлэгт оролцохдоо Жэй Ло найз залуутайгаа хуримлах талаар ярьсан гэнэ. Тэрээр бэйсболын тамирчин Алекс Родригестой дотносоод жил хагасын хугацаа өнгөрч буй.

Дуучин бүсгүй Алекст хайртай, тун чиг аз жаргалтай байгаа гэдгээ хэлсэн юм. Мөн энэ жил 49 нас хүрсэн Лопес өөрийгөө урьдын адил залуу гэж боддог, наснаасаа ер ичиж зовдоггүй гэдгээ онцолжээ. Харин гэрлэлтийн талаар ямар ч байсан ойрын үед хуримаа хийх бодолгүй байгаа, цаашид хэрхэхийг цаг хугацаа харуулна гэдгийг Ж. Лопес ярьжээ.


URL:

Сэтгэгдэл бичих