Нострадамус: 2012 онд дэлхийн гуравдугаар дайн болно

Айлчлан ирж буй он олон болгоомжлол, таамаг төрүүлж байна. Нэг хэсэг нь дэлхий ертөнцийг сөнөнө гэдэгт итгэлтэй байгаа бол, нөгөө хэсэг нь айгаад байх зүйл болохгүй гэж найдаж байна. Энэтхэгийн Бангалор хотын профессор Кришнамурти 2012 онд болох үйл явдлын талаар зөнч Мишель Нострадамусын урьдчилан хэлсний учрыг тайлж чадсанаа зарлажээ. Зөнч сэтгэл тийм ч амар байх зүйл хэлээгүй аж.

Кришнамурти судалгааны ажилдаа агуу зөнчийн эртний франц хэлээр дөрвөн мөрт болгон бичсэн тулгуур баримтыг ашиглажээ. Дараа нь бий болсон орчин үеийн орчуулгууд утгыг гажуудуулсан байна гэж судлаач үзэж байна.

Кришнамуртийн тайлж уншсанаар, 2012 онтой золгомогц дэлхийн бөмбөрцөг даяар дайн дэгдэнэ. Тэр дайнд үй олноор хөнөөх зэвсэг, тэр дундаа, өнөөг хүртэл үзээгүй төрлийн зэвсэг их хэрэглэх аж. Энэ талаар бичихдээ “Уй гашуут тэнгэр нь тэнгэр шиг биш”, “далай тэнгис аймшигт өвчнөөр халдварлагдсан байна” гэжээ.

Дэлхийн дайны толгойд ганцхан хүн байх бөгөөд түүнийг Нострадамус “хулгайч” гэсэн байна. “Хулгайчийг бүгд мэднэ, хулгайчийн толгой дээрх малгай шатаж байна… Хулгайч далай даван харж, газрын хэвлийд дор буй баялагт шунан харц нь шатна… Орон гэртээ усны ард нуугдсан байна” хэмээн бичжээ.

Гэхдээ дэлхийн гуравдугаар дайны эхэнд “хулгайч”-тай олон хүн холбоо тогтоохгүй. Дайсныг ойр хүрээнийхнээ хайна.

Одоо Ойрхи Дорнод, Ази, Хойд Африкт дотоодын мөргөлдөөн болж байна. Сонгуулийн дараа Оросын улс төрийн байдал ямар байх бол?

Нострадамусын нотолж байгаагаар дэлхийн жинхэнэ дайн он гарангуут эхлэхгүй. Томоохон орнууд 2012 оны дунд үе хүртэл цэргийн ажиллагаанд татагдан оролцохгүй бөгөөд ард иргэдээ элдвээр тайвшруулна.

Гэвч хөгжингүй орнуудын оршин суугчид янз бүрийн эх сурвалжуудаас баттай мэдээлэл олж авснаар эрх баригчдынх нь ярьж нотлохыг оролдож байгаачлан байдал зүгээргүй, хүнд болсон гэдгийг мэдрэх болно. “Хүмүүс бол хоосон бүтээл байдаг, харин хил дээр ухамсрын шуурга дэгдэхэд хэн нэгэн өөр ертөнцөөс ирсэн илгээлтийг уншсанаар гайхамшиг нээгдэнэ…” . Эцэс төгсгөлд нь засгийн газрууд өргөн хүрээг хамарсан мөргөлдөөнөөс зайлсхийхийн тулд шийдвэртэй арга ажиллагаанд шилжих хэрэгтэй болно.

2012 оны сүүлээр үйл явдал туйлдаа хүрнэ. Дэлхийн гуравдугаар дайн дуусах үе шатандаа орно. Нэлээд хэдэн том гүрэн үй олноор хөнөөх зэвсэг хэрэглэсний улмаас дэлхийн бүх улс их хэмжээний хохирол амсана.

Энэ бүгдээс харвал уур амьсгалын зэвсэг хэрэглэх бололтой. Учир нь Нострадамусын хэлснийг профессор Кришнамурти тайлснаас үзвэл, байгаль дэлхий галзуурсан мэт болж, дэлхий даяар олон зууны мянган хүн байгалийн гамшигт хэлмэгдэж, хэдхэн цагийн дотор олон суурин газар Дэлхийн хөрснөөс арчигдана. Кришнамуртийн үзэж буйгаар, Нострадамус нэлээд хэдэн бүс нутагт химийн зэвсэг хэрэглэхийг анхааруулж, “Муу нь муугаа юуны түрүүнд хөнөөнө” гэжээ. Энд магадгүй жишээ нь цөмийн энергийн тухай ярьж байж ч болох юм.

Ердөө ганц улс энэ үхэл дагуулсан дайнд өртөлгүйгээр тодорч үлдэнэ гэж Нострадамус нотолж байна. “Эртний улс дээш өргөгдөж хүмүүст итгэл найдвар авчирна. Энэ тосгон их өгөөмөр, эрх баригчид нь бүдүүлэг харанхуй” гэж зөнч бичжээ. Аль улсын тухай ярьж байгаа нь хараахан тодорхойгүй боловч маш эртний улс болох нь ойлгомжтой байгаа юм. Гэхдээ “эртний” гэдэг ойлголт бас харьцангуй ажээ.

Кришнамуртийн үзэж буйгаар, Нострадамус энэ дөрвөн мөртөө бичсэн ХҮI зууны хэмжүүрээр “эртний” улсын тухай ярьж байна. Орос эсвэл өөр славян улс байх боломжгүй гэсэн үг. Магадгүй, Энэтхэг эсвэл Хятад улс байж болох юм. Харин эртнээс дэлхийд ноёрхохыг эрмэлзэж байсан Хятадыг “бүдүүлэг харанхуй”-гийн хэмжүүрт багтааж болохгүй болов уу. Тэгээд ч зөнч энэ нууцлаг улсын тухай дурсахдаа эм хүйсийн тухай дурсч “Агуу Хатагтай хайр дурлалын хүчийг өгч, дайн байлдаан, дуу шуугианаас ангижирна. Энх тайвны мэдээг тэр эмэгтэй өгч, түүний өмнө уур хилэн болон дайн сөхөрнө” гэв. Энэтхэг улс үүнд хамгийн их тохирч байгаа бөгөөд энэтхэг гарагтай Кришнамурти ч бас тийм бодолтой байна…

Дэлхийн гуравдугаар дайны уршиг үнэхээр их гэж Нострадамус нотолж байгаа юм. Олон газар нутаг хэдэн арван жилээр, бүр зуунаар хүн амьдрах боломжгүй болно. Дэлхийн энэ түймрээс эсэн мэнд гарсан хүн ч гэсэн амар тайван болно гэж найдалтгүй, тэдний амьдрал бүрмөсөн сүйрэх болно.

Харин дараа нь Дэлхийд “тэнгэрийн гэрэл” бууж, хүн төрөлхтөн зовлон шаналлаасаа ангижирна. Гэвч ийм үйл явдал болох өдрийн тухай Нострадамус дурсаагүй байна.

Профессор Кришнамуртийн тайлбар хөдөлшгүй баттай бус. Тэгээд ч Нострадамусын бичээсийн агуулга их нууцлаг, шууд ойлгох аргагүй байдаг. Франц зөнчийн зөгнөл биелсэн эсэхийг үйл явдал болоод өнгөрсөн хойно харьцуулж байж хэлдэг. Тийм болохоор дэлхийн гуравдугаар дайн заавал болно гэсэн дүгнэлт хийх хараахан эртдэх юм.

З.Амгалан


URL:

Сэтгэгдэл бичих