Францын жагсаалын үеэр өндөр настай эмэгтэй амиа алджээ
ПАРИС. /BBC/. Франц улс даяар өрнөж буй шатахууны үнийн өсөлтийн эсрэг жагсаалын үеэр Марсель хотын нэгэн оршин суугчийн байшингийн цонхоор шидэгдэн орж ирсэн нулимс асгаруулагч хийн саванд 80 настай эмэгтэй оногдсоны улмаас амиа алдсан байна.
Жагсагчдын эсэргүүцэл өрнөж байсан газрын ойролцоох орон сууцанд амьдардаг эмэгтэйг эмнэлэгт яаралтай хүргэсэн боловч харамсалтайгаар амиа алджээ. Шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэн жагсагчид амьжиргааны өртөг өндөр байгааг мөн эсэргүүцэж байгаа ажээ.
“Хоёр долоо хоног гаруйн өмнөөс өрнөж эхэлсэн жагсаал цуглааны улмаас гурван хүн амиа алдсан” гэж Цагдаагийн газрын төлөөлөгч өнгөрсөн ням гарагт мэдээлсэн байна.
Францын Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр, улс даяар өрнөж буй жагсаалд нийт 136 мянга орчим хүн оролцсон нь “Шар хантаазтнууд” хөдөлгөөнийг дэмжигчдийн тоо улам нэмэгдсээр буйг харуулж байгаа ажээ. Тэднийг ингэж нэрлэх болсны учир нь Францын хуулийн дагуу бүх тээврийн хэрэгслийн урд гэрэл шар өнгөтэй байх ёстой байдагтай холбогдуулан жагсагчид тод шар өнгийн хувцас сонгон жагсаж эхэлсэнтэй холбоотой юм.
Монцамэ
URL: