Орост аль бүс нутгийн оршин суугчид хамгийн өндөр цалин авдаг вэ

5c04cc27be44b5c05d7d4c3819
ОХУ-ын Ямал-Ненецийн өөртөө засах тойрог /45-107 мянган рубль/, Чукотын өөртөө засах тойрог /43-102 мянган рубль/ мөн Ненецийн өөртөө засах мужийн /41-92 мянган рубль/ оршин суугчид хамгийн өндөр цалин авдаг болохыг РИА Новости агентлагийн захиалгаар явуулсан санал асуулгын дүн харуулжээ.
ОХУ-ын хойд болон Алс Дорнодын бүс нутгуудаас гадна Магадан мужид /37-86 мянган рубль/ хөдөлмөрийн хөлс өндөр байна. Эдгээр бүс нутагт байгалийн баялгийн олборлолтоос олдог өндөр ашиг орлогоос гадна, орлого нь бүтээгдэхүүний өндөр өртөг болон цаг агаарын хүнд нөхцөл байдлаас үүдэлтэй зардлыг нөхдөг учир цалин хөлс ийм өндөр түвшинд байгаа аж. Энэ үзүүлэлтээр эхний тавд олон улсын компаниуд болон төрийн байгууллагуудын дийлэнх нь оршдог Москва /33-80 мянган рубль/ оржээ.
Өндөр цалин хөлстэй оршин суугчдын тоог гаргахдаа судлаачид сард 100 мянга буюу түүнээс дээш рубль авдаг ажилтнуудыг оруулсан байна. Тус улсад ийм орлоготой хүмүүс хүн амын 4 гаруйхан хувийг эзэлдэг аж.
Оросын хамгийн бага цалинтай иргэд бол Бүгд Найрамдах Улсуудын оршин суугчид байна. Нийгэм судлаачдын үзэж буйгаар, энэ нь түүхийн явцад үүссэн ажилгүйдлийн өндөр түвшин болон хөдөлмөрийн хөлсний бага хэмжээтэй холбоотой аж. Дагестан болон Карачай-Черкес улсын оршин суугчид хамгийн бага цалинтай байна. Хамгийн бага цалинтай ажилтнуудын тоонд сард 15 мянга хүрэхгүй рубль авдаг оросууд мөн багтжээ.
Оросын оршин суугчдын тал гаруй хувь нь сард дунджаар 17-44 мянган рублийн цалин авдаг байна. 2019 онд сарын дундаж цалин нэмэгдэж, ажилгүйдлийн түвшин буурна гэж судлаачид урьдчилан таамаглажээ.


URL:

Сэтгэгдэл бичих