Л.Болд: АН нэг хүнийг дарангуйллын нам болжээ
АН-ын Ардчилсан намын Үндсэн дүрмийн хороо хуралдааны шийдвэрийн дагуу УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-аас хөөж, Л.Болд, Д.Мурат нарыг сонгуульд нэр дэвшүүлэх эрхээс нь хассан. Үүнтэй холбогдуулан гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Монголоосоо хөөгдөөгүйдээ баярлаж байна. С.Эрдэнийг АН-ын даргаас зайлуулах тэмцэл орон даяар эхэлнэ. С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат АН-ыг булшилж байна. Намын хууль бус шийдвэрт захирагдах эрх бидэнд байхгүй. Би нэг л эхнэртэй. С.Эрдэнэ дарга нүүрсний бизнес эрхэлдэг эхнэртэй гэлээ. Нүүрсний тээвэрчин эхнэрээ хайж байна. Миний эхнэр эмч мэргэжилтэй хүн. Би дээрээ 10 ахтай хүн. Би ах нарынхаа төлөө биш ард түмний төлөө шийдвэр гаргасан” гэлээ.
УИХ-ын гишүүн Л.Болд “Өнгөрсөн баасан гарагт Монгол Улсад эрх чөлөө, ардчлал, ард түмний төлөө хувьсгал болсон. Засгийн газрыг огцруулах асуудал Засгийн газрыг огцруулах асуудал боло МАНАН-гийн тогтолцооны дотоод хагарал, бүлэглэлийн дотоод тэмцэл. Үүнд АН ямар ч хамаагүй. Би өнөөдрийн шийдвэрийг хараад гутарч байна. АН ардчилсан биш коммунист нам болжээ. АН нэг хүний дарангуйллын нам болжээ. УИХ-ын гишүүний хувьд ард түмнийхээ төлөө саналаа өгсөн. АН бүлэгтэйгээ үлдэхийн тулд Ж.Батзанданг хөөж, намайг үлдээж доромжиллоо. Би АН-ын бүлгээс гарна” гэлээ.
Оллоо.мн
URL: