Ашигт малтмалын 112 орд илрүүлжээ
Эрдэс баялгийн зөвлөлийн мэдээлснээр энэ онд 14 төрлийн ашигт малтмалын 112 орд илрүүлж, бүртгүүлсэн байна. Үүнээс хамгийн олон нь нүүрсний уурхай бөгөөд жилийн дотор 27 орд илрүүлж, Эрдэс баялгийн зөвлөлд хүлээлгэн өгчээ. Түүнчлэн алтны 23, төмрийн долоо, зэсийн дөрвөн орд нээж, заримд нь уурхайн үйл ажиллагаа явуулж эхэлсэн гэнэ. Үүнээс гадна уран, ховор металл, өнгөт төмөрлөг, молибден, газрын тос, цайрын ордуудыг ч шинээр бүртгэн авсан байна. Шинээр илрүүлсэн ордуудын нөөцийг нэгтгэн дүгнэвэл, алт 35 мянга, вольфрамынх 60 мянга, төмөр 30 сая, нүүрс 8.4 тэрбум тонн болсон аж.
URL: