Коммунист Хятад яаж ийм олон тэрбумтан төрүүлэв
Цахим арилжааны Alibaba-г үндэслэгч Жак Ма Хятадын коммунист намын гишүүн гэдгээ албан ёсоор зарласан. Тэрбээр Нийт 6.5 их наяд орчим ам.долларыг эзэмшдэг Хятадын тэргүүн баячуудын жагсаалтыг толгойлдог. Капиталист үзэл суртлыг эртнээс эсэргүүцдэг Хятадын коммунист нам асар их хувийн өмч хуримтлуулах хөрс суурийг 40 жилийн өмнө дэн Сяопины шинэчлэлээс эхлэн тавьж, дэлхийн хоёр дахь их гүрэн болтлоо хөгжин дэвшлээ.
Дэлхийн хамгийн баян 500 хүнийг багтаадаг Bloombergийн тэрбумтнуудын индекст Хятадын 38 тэрбумтан бичигджээ. Үүнээс гадна дэлхийн баялгийн хуваарилалтыг судалдаг Wealth X фирмийн тайланд дэлхийд 2754 тэрбумтан байгаагаас АНУ-д 680 (25 хувь), Хятадад 338 (12 хувь) нь байдаг аж. Өөрөөр хэлбэл энд хоёр хоног тутамд нэг тэрбумтан төрж байна.
Коммунист нам гол зорилгынхоо нэгээр Хятадын ард иргэдийн олонхын үндсэн эрхийг хамгаалах явдал гэж тунхагладаг. Социализм бол ядуурал биш гэдэг алдарт үгийг хэлсэн ноён дэн олонхын амьдралыг дээшлүүлэхийн тулд цөөхөн хүн баяжих нь муу зүйл биш гэж тайлбарласан юм. Түүний шинэчлэлийг хэрэгжүүлж эхэлснээс хойш Хятадад 700 сая хүнийг ядуурлаас ангижруулж чадсан байна. Намын баримтад “туйлын хүсэл ба эцсийн зорилго бол коммунизмыг бүтээн байгуулах” гэж бичсэн байдаг. Гэвч тодорхой хугацаа заагаагүй тул намын удирдлага алсын зорилтын хүрээнд янз бүрийн алхам хэрэгжүүлэх өргөн боломж бий.
Энэ нь Мао өлсгөлөн, цус асгаруулалтад хүргэсэн ч тахин шүтэгдэх, дэн зах зээлийг нэвтрүүлж, гадаадын хөрөнгө оруулалт татах боломжууд зэрэгцэн оршиход хүргэв. Хятадын удирдлага коммунизмыг орчин цагийн утопи гэж үздэг. Гэхдээ Ерөнхийлөгч Ши Жиньпиний тавьсан зорилтоор коммунизмын өмнө Хятадууд 2035 он гэхэд анх удаа социализмыг бүтээн байгуулна. Тэрээр баячууд мөнгөө хэрхэн олсныг хянах арга хэмжээг чангатгав. Томоохон бизнесмен болон улстөрчид ял хүлээх, алга болох явдал нэмэгджээ.
Гэхдээ Хятадын баячуудад өөрийн дуу хоолойг илэрхийлэх боломж бий. Тэднээс нэлээд нь парламентын гишүүн. Үүний ачаар тэд хуулийн төсөл санаачлах, Засгийн газрын албаныхныг лоббидох замаар бодлого чиглэлд нөлөөлөх боломжтой. Баячуудын зарим ноён Шигийн бодлогоос ашиг хүртсэний нэг нь Тencent-ийн захирал Ма Хуатен бөгөөд энэ жил Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хуралд сонгогджээ.
Financial Times
URL: