Бритни Спирс 37 нас хүрлээ
Бритни Спирс багаасаа л алдарт гарахын төлөө зүтгэсэн нэгэн. Хэцүү хүнд зам байсан ч тэр чадсан юм. Бритни уран сайхны гимнастикаар хичээллэж, тэмцээн уралдаанд ордог байсан бөгөөд 8 настайдаа Disney Channel сувгийн шалгалтад оржээ. Тэр үед түүнийг хэт бага байна гэж голсон ч гурван жилийн дараа Спирс “Микки Маусын клуб”-т шалгалтгүй орж байв. Гэвч жилийн дараа түүнийг хассан. Сургуульдаа буцан очсон ч Бритни нэр алдарт гарах зорилгоосоо няцсангүй, дуучны карьераа эхлүүлсэн юм. 18 настайдаа гаргасан анхны цомог “…Baby One More Time” нь түүнийг дэлхийн хэмжээний од болгосон. Хоёр дахь пянз “Oops!… I Did It Again” амжилтыг нь бататгалаа. Од болсон хойно тэдний үздэг олон хоногийн тоглолт, папарацци, хэвлэл мэдээллийн анхаарал гээд бүгдийг туулсан. Нөхөртэй болж 2 хүүхэд төрүүлсэн ч салсан төдийгүй хар тамхи хэрэглэдэг хэргээр хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэх эрхгүй болж байв. 2010 онд тэр эргэн ирэлт хийж, хэд хэдэн цомог гаргасны нэг болох 2016 оны “Glory” “Грэмми” шагнал хүртэж болохоор сайн бүтээл болсон байв.
Эх сурвалж: www.ub.life
|
URL: