4 тэрбумыг зориулалтын бусаар зарцуулсан С.Бямбацогт бусдыг шүүх гэнэ

7878787878Одоо болио, болно. ЖДҮ-гээс зээл авсан сайд нарыг Ёс зүйн хороогоор хэлэлцэх гэнэ. Өөрсдөө ёс зүйгүй гишүүдтэй Ёс зүйн хороо бусдын ёс зүйг яаж хэлэлцэх билээ. Ингэж шоудаж, цаг хожихоо л больчих. Шатрын булхайтай тоглогчид шиг дэндүү түвэгтэй, хэтэрхий увайгүй болж байна.

УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт та “Гол нэрийн барааны үнэ тогтворжуулах” дэд хөтөлбөрөөс “Мост интернэшнл” компаниараа цементийн үнэ тогтворжуулахаар 1.0 тэрбумыг, арматурын үнэ тогтворжуулна гэж 3.0 тэрбумыг авсан шүү дээ. Хамгийн ёс зүйгүй нь авсан зээлүүдээ зориулалтын бусаар зарцуулсан бөгөөд энэ үйлдэл тань Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагчийн дүгнэлтээр батлагдаж байгаа. Ийм атал бусдын ёс зүйг хэлэлцэх эрх танд бий юү.

Мөн эл Ёс зүйн дэд хороо гээчид эцэг нь Эрдэнэтийг барьцаалсан хэргээр шоронд орчихоод байгаа Ганзоригийн Тэмүүлэн, Б.Наранхүү нар байх юм. Өөрсдөө ЖДҮ-чид атлаа бусдын ЖДҮ-г шүүх эрх тэдэнд бий юү?

Тэрбайтугай алдарт ЖДҮ-гээс ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр 2.7 тэрбумыг бусдад өгсөн Д.Эрдэнэбат хүртэл үнэн, худлыг дэнслэх гэнэ. Ингэж шоудахгүй ээ. Юун ёс зүйн хороо. Өөрсдөө түй ч ёс зүйгүй атал бусдыг хэлэлцэнэ гэдэг бүр увайгүй, ёстой ард иргэдээ доромжлон тохуурхсан хэрэг болж байна.

Ялангуяа, “Гол нэрийн барааны үнэ тогтворжуулах” дэд хөтөлбөрөөс 4.0 тэрбумыг авч, улмаар зориулалтын бусаар зарцуулсан мэдээллээ эхэлж тайлагначихаад, бусдыг бурууг шүүнэ үү, С.Бямбацогт гишүүн ээ.

Нийгмийн толь


URL:

Сэтгэгдэл бичих