Израилийн Ерөнхий сайдыг авлигын хэрэгт сэжиглэв
TЕЛЬ-АВИВ. /Vesti/. Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон түүний гэргий Сарегийн удирддаг харилцаа холбооны томоохон компани болох “Безек”-тэй холбоотой авлигын тогтолцоог нотлох хангалттай баримтыг “хэрэг 4000” хэмээх хавтаст хэргийг мөрдөн шалгах явцад цуглуулсан гэж тус улсын цагдаа нар мэдэгджээ.
Мөрдөн байцаагчдын үзэж байгаагаар, Нетаньяхугийн үйл ажиллагааны талаар эерэг мэдээлэл цацсаны хариуд тэрбээр уг компанийн ашиг сонирхлыг дэмжих үүднээс “Walla” гэдэг мэдээллийн алдартай цахим хуудаст лобби хийдэг байсан байна. “Walla” нь ”Безек” компанийн хяналтад байдаг цахим хуудас юм.
Израилийн Ерөнхий сайд өөрийг нь болон гэргийг нь авлигын хэрэгт буруутгасан нь хууль эрхзүйн хувьд үндэслэлгүй гэж мэдэгджээ. Энэ хэргийг шүүхэд шилжүүлэхэд хангалттай үндэслэлийг прокурор олохгүй гэдэгт тэрбээр итгэлтэй байгаа аж. “Юу ч байгаагүй учир юу ч байхгүй” гэж Нетаньяху хэлжээ.
Цагдаа нар ял ногдуулах шийдвэр гаргуулахын тулд материалыг удахгүй ерөнхий прокурорт шилжүүлэн өгөх аж.
URL: