Амарлингийн “амыг барих” уу буюу Монголд цөмийн хаягдал булшлахаар шамдагсад хэн бэ?
Миний бие олон сарын туршид цуглуулсан мэдээ баримтандаа түшиглэж бичсэн “Цөмийн хаягдлын бизнест хэн хэн оролцож байна вэ?”-1,2,3 цуврал нийтлэлээрээ эх орноо, ард түмнээ хуурч, худалдаж буй эрх баригчдын гэмт хэргийн тухай үнэн мөнийг илчлэхийг зорьсон билээ.
Харамсалтай нь бараг бүх сонин хэвлэл, дийлэнхи мэдээллийн порталууд эдгээр нийтлэлүүдийг, нэн ялангуяа Ц. Элбэгдорж, С. Батболд нарыг илчилсэн 2, 3-р цувралыг нийтлэхээс илтэд эмээж байна. Улмаар дээрх мэдээлэл олон нийтэд хүрэхгүй байгаа нь туйлын харамсалтай юм.
Өнөөдөр Герман, Швейцарь, Бельги гээд дэлхийн улс орнууд цөмийн хаягдлын асуудлын өмнө хүчин мөхөсдөж, түүний хор хөнөөл , аюул ослыг хүлээн зөвшөөрсөндөө атомын энергээс татгалзах шийдвэр гаргаж байна. Олон оронд цөмийн энерги, АЦС эсэргүүцсэн жагсаал тэмцэл өрнөж, цөмийн бодлогоо эргэн харж, хянаж байна.
Харин Монгол улсад төрөөс энэ талаарх мэдээллийг гаргахгүй, бүр нуун дарагдуулж байгаа нь нэгийг бодогдуулна.
Олон нийтийг бүдүүлэг, харанхуй байлгах нь ХЭНД ашигтай вэ??? Харанхуй, мэдлэг муутай хүмүүсийг хуурахад амархан байдаг учраас, xаранхуйд хулгай хийхэд хялбархан учраас гэж нэгэн сэтгүүлч бичсэн байдаг билээ.
Амарлингийн “амыг барьчихвал” цөмийн хаягдлын хор хөнөөл өөрөө устаж үгүй болох бил үү? Хүмүүс мэдэхгүй байвал уран олборлоx, боловсруулахад, АЦС ажиллуулахад хог хаягдал гарахгүй юу, хүн ард хордохгүй байх бил үү????
Монгол Улсад уран олборлож, АЦС барьсан цагт цөмийн хаягдал ЗАЙЛШГҮЙ гарч нийт Монголчуудыг, бидний удмын санг хордуулах нь тодорхой. Гадаад, дотоодын гэж үл ялган аль ч цөмийн хаягдал нь хүний эрүүл мэндэд үхлийн аюул учруулдаг нь нотлогдсон.
Тиймээс ерөнхийлөгч, ерөнхий сайдын “гадны цөмийн хаягдал булшлахгүй” гэсэн ээлжит хошгируулалтад сэтгэл амарч, цөмийн аюулын эсрэг тэмцлээсээ амсхийн ухарвал бид хожим харамсаад баршгүй их гай зовлонг өөрсддөө болон үр ачдаа авчрах болно !
Ирээдүй ӨНӨӨДРӨӨС эхлэнэ. Монголын ирээдүй ТАНААС, НАДААС, БИД БҮГДЭЭС шалтгаална.
Тиймээс цөмийн бизнес эрхлэгч хувалзнуудын увайгүй гэмт үйлдлийг илчилсэн мэдээ материалыг цааш нь боломжоороо тараахыг та бүхнээс хүсье! Hийтлэлүүдийг golomt.org дээрээс pdf-ээр татаж авч болно.
Цуврал 1: http://golomt.org/2011/09/06/who/
Цуврал 2: http://golomt.org/2011/10/11/business2/
Цуврал 3: http://golomt.org/2011/11/07/business3
Гүнээ талархсан,
Амарлин
URL: