Тусгай үйлчилгээний автомашиныг зарим аймагт хүлээлгэн өгнө
ХХААХҮЯ-ны гадаа талбайд орчин үеийн дэвшилтэт технологийн тоног төхөөрөмж суурилуулсан Мал эмнэлгийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн тусгай үйлчилгээний автомашиныг зарим аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт өнөөдөр хүлээлгэн өгнө.
Ингэснээр малын халдварт болон гоц халдварт өвчний гаралт тархалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, хөдөлмөр хөнгөвчлөх ач холбогдолтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Сонирхуулахад, ОХУ-д үйлдвэрлэсэн УАЗ-390945 фермер маркийн автомашин нь Монгол орны байгаль, цаг уурын онцлогт тохирсон, туулах чадвар сайтай бөгөөд ариутгал, халдваргүйжүүлэлтийн (ДУК-2) загварын тусгай тоног төхөөрөмжөөр тоноглогджээ.
URL: