НҮБ-аас Йемен рүү 14 сая тун вакцин илгээжээ

15436338105c01fb92e89e0

Йемений өмнөд нутгийн Аден хотод 14 сая гаруй тун вакцин хүргэсэн тухай НҮБ-ын Хүүхдийн сан пүрэв гарагт мэдэгдлээ.

Хүүхдийн сангийн Йемен дэх салбарын төлөөлөгчийн мэдээлснээр, зургаан сараас 15 хүртэлх насны 14 сая хүүхдийн вакцины хэрэгцээг хангах, улаан бурхан болон улаан эсэргэнэ өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин ирсэн аж.

Ираны дэмжлэгтэй хусит босогчид гурван жилийн өмнө буюу 2014 онд Йемений нийслэл Сана хотод хяналтаа тогтоосны улмаас тус улсад иргэний дайн дэгджээ. Харин Саудын Араб тэргүүтэй эвсэл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Йемений Засгийн газрыг дэмжих зорилгоор босогчдын эсрэг агаарын цохилт өгөх ажиллагааг эхлүүлснээс хойш сөргөлдөгч талуудын мөргөлдөөн улам ширүүссэн юм.

Иргэний дайны улмаас олон мянган Йемен хүн амь үрэгдсэний дийлэнх нь энгийн номхон ард иргэд байсан ба дэд бүтцийн олон тооны барилга байгууламж нурж сүйдсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих