Н.Сарнай отгон топ моделиор шалгарлаа
Монголын дизайнеруудын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Гоёл-2019″ наадам өчигдөр/11.30/ Соёлын төв өргөөнд болж өнгөрлөө. 31 дэх удаагийн наадамд 80 орчим загвар өмсөгч оролцож, дизайнеруудын урласан шинэ брэндүүдийг тайзнаа амилуулав.
Монголын дизайнеруудын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Гоёл-2019″ наадам өчигдөр/11.30/ Соёлын төв өргөөнд болж өнгөрлөө. 31 дэх удаагийн наадамд 80 орчим загвар өмсөгч оролцож, дизайнеруудын урласан шинэ брэндүүдийг тайзнаа амилуулав.
Тус наадмаас наадмаас жил бүр топ загвар өмсөгчид тодрон гардаг уламжлалтай. Энэ жилийн тухайд “Топ модель”-иор загвар өмсөгч Н.Сарнай тодорч, шагналыг Топ моделиудын нэг Х.Бадамгэрэл гардуулсан юм.
Н.Сарнай нь “Монгол модель” агентлагт харъяалагддаг бөгөөд загварын салбарт 14 жил ажиллаж буй туршлагатай загвар өмсөгч юм байна.
Бусад номинацид шагнал хүртсэн ШИЛДЭГ загвар, өмсөгч, дизайнер, байгууллагын тухай мэдээллийг хүргэж байна.
Шилдэг эрэгтэй моделиор О.Хэрлэн,
Шилдэг эмэгтэй моделиор Ц.Алтантуяа
Дэд байрын шагналыг загвар өмсөгч О.Ариунзул
Шилдэг фото модель Б.Шүрэнцэцэг
Керасис брэндийн шагнал
- дизайнер Б.Батзогсоол
- модель Гэрэлсүрэн, Эрдэнэцэцэг
Cesar’s брэндийн шагнал Болор-Эрдэнэ
Шилдэг make up artist Crystal salon Болор
Тусгай байр дизайнер Б.Гэрэлмаа
Шилдэг ирээдүйтэй залуу дизайнер ”Bortua” Б.Балжинням
Өдөр тутмын хувцасны шилдэг дизайнер Б.Гантболор
Гоёлын хувцасны шилдэг дизайнер ”GEM” Ч.Болормаа
Үндэсний хувцасны шилдэг дизайнер Ц.Уянга “Black swan” коллекц
Уран сэтгэмжтэй хувцасны шилдэг дизайнер Бажуна
Шилдэг загвар зохион бүтээх товчоо “Дархан минж” компани тус тус тодорлоо.
Х.Хулан
URL: