Нийтийн тээвэр хяналт, шалгалтын ажилтантай болсноор иргэд соёлжиж байна

15435638165c00ea2835efc

Өнөөдөр “Сити Баз Консалтинг” ХХК-ийн 120 гаруй шалгагч нийтийн тээврээр үйлчлүүлж буй зорчигчдын хөлс төлөлтөд хяналт тавих шалгалтыг өглөөний 08:00 цагаас 09:00 цагийн хооронд зохион байгуулав. Энэхүү зорчигчдын хөлс төлөлтөд хийсэн хяналт шалгалт нь Энх тайвны өргөн чөлөө буюу Төв зам дагуух 110 автобусны зогсоолд хийгдсэн юм.

Тус шалгалт нь нийтийн тээврээр зорчигчид ухаалаг картаар үйлчлүүлж байгаа эсэхэд хяналт тавих, бэлэн мөнгөөр зорчих зөрчлийг таслан зогсоох, санамж хуудас тараах, нийтийн тээврийн талаар зорчигчдод мэдээлэл түгээх зорилготой юм.

Нийтийн тээвэр хяналт, шалгалтын ажилтантай болсноор нийтийн тээврээр үйлчлүүлж буй зорчигчид соёлжиж байгааг өнөөдрийн шалгалт харууллаа. Тодруулбал, 10-р хорооллын автобусны буудал дээр 08:00-09:00 цагийн хооронд нийтийн тээвэрт 200 гаруй иргэд үйлчлүүлснээс 180 зорчигч буюу 90 гаруй хувь ухаалаг картаар үйлчлүүлэв. Үлдсэн 20 зорчигчид бэлэн мөнгөөр зорчсон тул тэдгээр зорчигчдод санамж хуудас тараан, картыг нь цэнэглүүлж, автобусанд суулган ажиллав. Зорчигчид бэлэн мөнгөөр зорчиж байгаа дийлэнх хувийг хөдөө орон нутгаас ирсэн иргэд болон хүүхдийн картаар үйлчлүүлж буй оюутнууд эзлэж байна.


Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 538 карт борлуулах, цэнэглэх гэрээт цэг ажиллаж байгаа ч, өнөөдрийн хийсэн шалгалтын үеэр зарим нэг карт борлуулах цэгүүд хаалттай байлаа. Жишээлбэл, 3-р эмнэлэгийн карт цэнэглэх цэг хаалттай байсан нь бэлэн мөнгөөр зорчих зөрчлийн тоог нилээдгүй олон болгож байв. Карт цэнэглэх цэгүүд өглөө эрт ажиллаж байвал иргэдийн бэлэн мөнгөөр зорчих зөрчил багасах юм.


URL:

Сэтгэгдэл бичих