“Их 20”-ийн Сангийн сайд нарын уулзалт эхэлжээ
“Их 20”-ийн улсуудын Сангийн сайд нарын уулзалт Аргентины Буэнос-Айрес хотод эхэлжээ. Энэ уулзалтын үеэр хэлэлцэх гол асуудал нь дэлхийн эдийн засгийг эрсдэлд оруулж болзошгүй гол хүчин зүйл болоод байгаа АНУ, Хятадын худалдааны маргаан юм. Сангийн сайд нар энэ асуудлыг үр дүнтэй хэлэлцэх бодолтой байна.
Худалдааны маргаан даамжирч байгаад санаа зовниж буйгаа “Их 20”-ийн бүрэлдэхүүнд байдаг улсууд нэг бус удаа илэрхийлж байсан хэдий ч асуудлыг шийдвэрлэхэд ахиц дэвшил гараагүй.
АНУ Хятад улсад үзүүлэх шахалтаа нэмэгдүүлсээр байгаа юм. Хятад улс АНУ-ын автомашинд 40 хувийн татвар ногдуулсныг АНУ-ын эрх баригчид өнгөрсөн лхагва гарагт шүүмжилсэн юм.
URL: