ЧУУЛГАН: Д.Лүндээжанцан гишүүн орж ирж 72 гишүүн хуралд оролцож байна
Чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан орж ирсэнээр 72 гишүүний ирцтэйгээр хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газрыг огцруулах эсэхийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “УИХ-ын дарга өөрөө хурлаа удирдахгүй гээд буучихаад байна. Гэтэл ЖДҮ-чид яагаад өөрсдөө саналаараа буухгүй байгаа юм бэ. Т.Аюурсайхан, Ж.Энхбаяр нар монголын шударга үнэний дуу хоолой гэнэ лээ. Та хоёр өөрсдөө ЖДҮ-чид биздээ. Ж.Энхбаяраа чи хэдэн алтны уурхай зарсан билээ” гэлээ.
Б.Анир
URL: