2019 оны шилдэг нисэхийн компаниудыг нэрлэв

news_77717_1“Airline Ratings” сервис шинэ судалгаа явуулснаар, 2019 оны дэлхийн 10 шилдэг нисэхийн компанийг тодрууллаа гэж “Дейли экспресс” сонинд бичжээ.

 Мэргэжилтнүүд аюулгүй байдал, нислэг үйлддэг туршлага болон зорчигчдын сэтгэгдлийн шалгуураар нисэхийн компаниудыг  дүгнэжээ.   Жагсаалтын эхэнд “Singapore Airlines” бичигдсэн байна.

Энэ бол олон арван жилийн турш салбарынхаа хамгийн шилдэг  компаниудын нэг болж байгаа юм гэж “Airline Ratings” сервисийн ерөнхий эрхлэгч Жеффри  Томас хэлжээ.

Тус компани шинэ бүтээгдэхүүн, нисэх онгоц болон инновацын нислэгээрээ тэргүүлэх байр эзэлсэн байна. Жишээ нь,  Сингапур – Нью-Йоркийн хооронд  “нон-стоп” горимоор арилжааны хамгийн урт нислэг  үйлдсэн нь үүний жишээ болж байна.

Жагсаалтын хоёрт  нисэхийн “Air New Zealand” компани бичигджээ. Тус компани сүүлийн таван жилийн турш жагсаалтыг тэргүүлж байсан ч, энэ удаа “титэмээ алдсан байна”.  Гэсэн ч Томас  дотоодын болон олон улсын зах зээлд тус компани үйл ажиллагаагаа тэлснийг өндөр үнэлжээ.

Гуравт Австралийн “Qantas”  компани  орсон байна.  Тус компани дотоодын нислэгийн хамгийн шилдэг үйлчилгээ, хүлээлгийн тав тухтай танхимуудтайг судлаачид тэмдэглэжээ.

“Qatar Airways” компани дөрөвт бичигдсэн байна. Томас  уг  компанийн тухай ярихдаа, “Qatar Airways” компани  бизнес-ангиллаар зорчигч тээвэрлэлтийг зохион байгуулах шилдэг туршлагатайгаас гадна,  энэ талаар жишиг тогтоож байгаа бөгөөд олон компани энэ тухай мөрөөдөж л болох юм гэж дүгнэжээ.

Шилдэг 10 нисэхийн компанийн жагсаалтад   “Virgin Australia”, “Emirates”, “All Nippon Airways”, “EVA Air”, “Cathay Pacific Airways”  болон  “Japan Airlines” компани орсон байна.

С.Инда


URL:

Сэтгэгдэл бичих